1963 оны 03 дугаар сарын 30-нд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн.
1979 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн сургууль, 1981 онд Эрдэнэт хотын 1-р арван жилийн сургууль, 1988 онд Уркайны Львовын ЦУТД Сургууль, 2002 онд АНУ-ын Харвардын Их Сургуулийг тус тус төгсч, сэтгүүлчийн бакалавр, Төрийн удирдлагын мастер зэргийг хамгаалсан. Англи, орос хэлтэй
Ц.Элбэгдорж нь дараах ажил алба, сонгуульт ажлуудыг эрхэлсэн байна:
1989-1991: МоАХ-ны тэрүүлэгч
1990: “Ардчилал” сонины эрхлэгч
1990-1992: АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн
1991: Монголын Ардын Аж Ахуйтны холбооны тэргүүн
1992-1994: Монгол Улсын Их Хурлын гишүүн
1992 оноос: “Залуу удирдагч” сангийн удирдлагын зөвлөлийн байнгын гишүүн
1993 оноос: Улс төрийн боловсролын академийн захиралын зөвлөлийн гишүүн
1994-1996: МҮАН-ын Ерөнхий зөвлөлийн гишүүн
1994-1996: Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч
1996-1999: МҮАН-ын дарга
1996-2000: УИХ дахь “МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо” Эвслийн дарга
1996-1998: УИХ-ын дэд дарга
1996-2000: УИХ-ын гишүүн, Монголын парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны дарга
1998: Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч
2000 оноос: “Эрх Чөлөө төв”-ийг үүсгэн байгуулагч, хүндэт ерөнхийлөгч.
2004-2006: Монгол Улсын Ерөнхий сайд
2005-2008: Ардчилсан Намын дарга
2008-оноос: УИХ-ын гишүүнээр ажиллаж байна
2009 оны 6- р сард Монгол улсын Ерөнхийлөгч болжээ