Та энд байна: Эрүүл мэнд
Зөвлөлгөө更多...
Улаан үзмийн дарсанд исэлдэхээс сэргийлэх бодис элбэг байдаг. Энэ нь голдуу судсыг тэлэн, судасны ханын харимхай чанарыг хэвээр байлгах үүрэг гүйцэтгэдэг. Бас хялгасан судасны тэлэлтийг нэмэгдүүлж, артерын судасны хатуурлаас болсон зүрхний өвчинд нэрвэгдэхээс үр ашигтай сэргийлдэг. Өдөр бүр 250мл улаан үзмийн дарс уух нь цусны бүлэгнэлийн судасны шигдээс болохоос сэргийлдэг.

Орчин цагт зузаан гоо энгэсгээс аль болох татгалзах болжээ. Тиймээс бүсгүйчүүддээ дараах зөвлөгөөг өгье.
Эхний алхам
Таны арьс хэчнээн үнэтэй, сайн бүтээгдэхүүн худалдаж авсан ч холцруутаж арзайгаад, эсвэл батга шавсан хэвээр байна уу. Энэ зовлонгоос ангижрахын тулд чийгшүүлэгч, тос, өө дарагч зэрэг хэт зузаан оо энгэсэг түрхэхээс татгалз. Таны арьс амьтай учраас хором мөч бүрт тань шиг уужим амьсгалахыг хүсч байгаа гэдгийг мартаж болохгүй.

Бидний өдөр тутам хоол хүнсэндээ өргөнөөр хэрэглэдэг давсанд хоол амтлахаас илүүтэй ахуйн хэрэгцээнд хэрэглэхэд ч маш тохиромжтой. Ингээд давсыг ахуйн бусад ямар зориулалтаар өргөн хэрэглэж болдог талаарх мэдээллийг хүргэе.

Чийглэг, бас цэвэрхэн, уян зөөлөн, бага зэрэг ягаан туяатай, идээт үрэвсэлгүй, тосны хэмжээ хэвийн байвал та арьсаа эрүүл байна гэж үзэж болно. Хүний биеийн арьсны байнга ил байдаг хэсэг бол нүүрний арьс.

Бид сүүлийн үед маш олон төрлийн, мэдэх мэдэхгүй хүнсний бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэдэг болсон. Эдгээрийн ихэнх нь хүний биед ач тустай боловч танан цагаан шүдэнд чинь таагүй байдгийг тэр болгон мэддэггүй. Шүдний пааланг гэмтээдэг хоол хүнсийг мэдсэнээр шүдээ гэмтээхээс сэргийлж болно.

Өглөө сэрмэгц дэрэн дээр улам бүр их үс унасан байхыг хардаг.
Үсээ самнахад бөөн үс унасныг хараад их таагүй мэдрэмж төрдөг. Өдөр бүр хэдэн арван үс унаж байх ёстойг та мэдэх үү. Хамгийн гол нь энэ унаж буй үс өдрөөс өдөрт улам бүр нэмэгдээд буйг анзаарсан бол харин та үсэндээ анхаарал тавих хэрэгтэйн дохио юм.

Эрүүл байхын тулд бие махбодын хорыг гадагшлуулах нь хамгийн чухал. Элэг нь биед хуримтлагдсан хорыг тайлах чухал эрхтэний нэг. Янз бүрийн хорт эдүүд элгээр дамжихдаа химийн урвалд орж хоргүй ба хор багатай бодис болон хувирдаг. Хор тайлагч бодисыг хүнсэндээ хэрэглэх нь бидний биед сайнаар нөлөөлдөг. Бөөр нь хор тайлдаг эрхтэний нэг юм.

Улсын клиникийн төв эмнэлгийн Харшил судлалын тэнхимийн тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Т.Рэгзэдмаатай уулзаж, харшлыг өвөл хэрхэн эмчилж болох талаар асуулаа.

Бидний идэх дуртай зайдас л гэхэд хүний эрүүл мэндэд тун сөрөг нөлөөтэй гарсан байна. Ганц зайдас ч биш хиамны төрлийн бүхий л бүтээгдэхүүн хүний биед сайнаасаа саар нөлөө илүүтэй аж. Ийм төрлийн хүнснээс ердөө 50 граммыг идэхэд л чихрийн шижингээр өвчлөх эрсдлийг хэд дахин нэмдэг гэнэ.

Бидний үргэлж санаа зовж байдаг гоо сайхан маань хамгийн наад захын нүүр гараа угаахаас эхэлдэг. Нүүрээ угаахад хүртэл зарим дүрэм мөрдөх хэрэгтэй. Өдөр болгон тогтмол нүүрээ цэвэрлэх нь илүүдэл үрчлээнээс урьдчилан сэргийлнэ. Хүйтний улиралд хэвийн арьс хүртэл хуурайшиж, харин зуны халуунд илүү тослог болдгийг тооцоолон, крем, тосоо, нүүр цэвэрлэгч авч байгаарай.

design
Эмнэлэг更多...
Өөрчлөлт оруулсан мэргэжлийн өвчнөөс сэргийлж, эмчлэх хуульд засгийн газрын байгууллагуудын мэргэжлийн өвчнөөс сэргийлж, эмчлэх талын үүрэг хариуцлагыг тодорхойлж, ажилтан хэрэглэгч байгууллагын хариуцлагыг чангатгаж, хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалахыг цааш эрчимжүүлсэн байна.

Гэрийн эмийн санд байх шаардлагатай зүйл.
- Валокардин, зүрхний эм, дусал,
- Аспирин, анальгин,
- Гэдэсний эм,
- Йод - шарх, шалбархайд түрхэх,
- Нашатырын спирт - ухаан алдаж татаж унахад,
- Хөвөн бинт,
- Марганц, борын хүчил - үрэвслийн эсрэг,
- Шархны лент,
- Ампициллин, зэрэг антибиотик нь хоолой өвдөх, үрэвсэхэд тохиромжтой.
- Пургин (өтгөн хатахад хэрэглэх эм),
- Дусаагуур нүд, чих, хамранд зориулсан,

Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүдийн сонсгол муудах нь эрс нэмэгджээ. АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар таван хүүхэд тутмын нэгнийх нь сонсгол муудсан болохыг тогтоосон байна.

Эрээн хотын Монгол Хятад эмнэлэг (Өвөр Монголын эмнэлгийн дээд сургуулийн харьяа эмнэлгийн Эрээн дэх салбар) нь үзлэг хийх , эмнэлгийн хэсэг болон өвчтөний өрөөнүүд гэсэн гурван хэсэгтэй.

Энэ сарын 14-ний өдөр, ӨМ-ын Ардын эмнэлэгт “ 2011 оны ӨМ дахь инээмсэглэлт ажиллагаа ” өрнүүлжээ. Энэ нь ӨМ-д анх удаагаа “Инээмсэглэлт ажиллагаа ” явуулж байгаа бөгөөд ирэх хоёр долоо хоногт 360 уруул тагнайн сэтэрхий өвчтөнд үнэ төлбөргүйгээр мэс засал хийх болно.

Одоо монгол эмнэлгийн салбар нь эмтэй аршаан засал, дом засал, ханах засал, алт мөнгөн зүү, ууршуулан жигнэх засал, бариа, хусах засал, физик эмчилгээг голлон хийхийн зэрэгцээ,СТ машин, хэт долгионы төхөөрөмж болон, ходоодны дуран зэрэг ОУ-ын тэргүүний шинжилгээний тоног төхөөрөмжтөй.

8 сарын 1-3-нд ӨМӨЗО-ны Рашаан хотод монгол эм эмнэлгийн олон улсын эрдэм шинжилгээний хурал болжээ. Энэ хурлыг ӨМӨЗО-ны Мэргэжлийн Хяналтын Газар, Өвөр Монголын Үндэстний Их Сургуулиас хамтран зохион байгуулсан юм.

Эм судлалын ухаанд эм нь 5 махбодиос бүтдэг гэдэг. Эмт бодис нь 5 махбодийг харилцан адилгүй агуулснаар өөр өөр шинж чанартай байдаг. Байгаль дахь эмт бодисыг махбодийн эрдэм чанар, үйлдэлд нь тулгуурлан 5 махбодид төрөлжүүлдэг.

Эмийн засл нь монгол үндэсний уламжлалт ангаах ухааны эмчилгээний 4 ерөндөгийн нэг юм. Монголын уламжлалт анагаах ухаанд эмийг одон зурхайн 5 махбодийн чанартай, эмийн 6 амт, найман чадалыг агуулсан байдаг.

2008 оны 8-р сарын 12-ны өдөр ӨМАУДС-ийн Монгол Анагаах Ухаан Эм Бэлдмэлийн Дээд Сургуульд, "Монгол эмийн жор бэлдмэлийн мэдээллийн сан" хийжээ. Энэ нь мэргэжилтнүүдийн 2 жил гаруйн хичээл зүтгэлийн үр дүн бөгөөд Хятад улсад монгол эмийн жороор хийсэн анхны мэдээллийн сан ажээ.

design
Зурагт мэдээлэл
design
Оноо өгөх
Солонго сайтад өгөх таны үнэлгээ
Санал өгөх Үр дүн
design
  • Шинэ мэдээ
  • Их уншигдсан
Зурагт мэдээлэл更多...
design
Эмч更多...
Алдарт Монгол эмч Гоош 1886 онд одоогийн Өвөр Монголын Найман хошууны Шаварнуур гэдэг газар төржээ. Тэр наймтайдаа Борхошуу сүмд очиж Монгол эм эмнэлэг ба төвд ном сурчээ. 18-тайдаа Борхошуу гэгээнийг дагаж Бугатын Бадгар Зууд очиж Дүйхэр гэгээнээс Буддын шашины гүн ухаан ба анагаах ухаан сурав.

Алдарт ахмад монгол эмч, монгол эмийн эрдэмтэн Ү Чиншян 1901 оны билигийн тооллын 7 сарын 15-ны өдөр одоогийн Улаанхад хотын Нинчен сияны Бага хороо сумны Мужиан айлын нэгэн тариачины гэрт төржээ.

Ван Юн-фү (1912--) бол ард иргэдийн хайр хүндэтгэлийг гүнээ хүлээсэн, эрдэм мэдлэгтэй монгол эмч юм...

Алдарт анагаах ухаантан Ишбалжир бол монгол үндэстний анагаах ухааны үйлст гавъяа зүтгэлтэй эрдэмтэн юм.

Хуа түөгийн өргөсөн нэр нь Юань Хуа. Өнөөгийн Аньхүй мужийн Бүө жөүгийн хүн. Зүүн хань улсын үеийн эмгэг зүй, эмчилгээний их эрдэмтэн болно.

Өвөр монголын хятад монгол эмнэлгийн эмчилгээ заан сургах салбарын эрхлэгч, өвөр монголын анагаах ухааны нийгэмлэгийн эрхлэгч, Өвөр монголын эмнэлгийн дээд сургуулийн жолоодогч багш. Тэрээр шингэлт, амьсгалын системийн өвчин болон харшилын чанартай өвчин, цус багадалт зэргийг анагаах талаар туршлагатай.

Монгол Европ эмнэлгийг уялдуулан зүрх базлан өвдөх, даралт өндөр зэрэг өвчинд мэргэшсэн. Тэрээр монгол эмийг хэрэглэн хоолойн өвчин, эмэгтэйчүүдийн өвчинг анагаадаг .

Өвөр монголын хятад монгол эмнэлгийн эрхлэгч эмч, өвөр монголын монгол анагаах ухааны нийгэмлгийн гишүүн, өвөр монголын хятад монгол эмнэлгийн туршилтын байгууламжын мэргэжилтэн.

Хөххотын Синхүа гудамжны 18 тоотод байрладаг ӨМАУДС-ийн харьят эмнэлгийн эмч Тогтох гуай өөрийн тусгай жороор найруулсан эмээрээ ужиг өвчин анагааж иргэдийн хүндэтгэлийг хүлээж явна.

Ли Эрдэнэ-Билэг эмч 1963 онд Өвөр монголын эмнэлгийн дээд суургуулиас төгсөж одоо Хөххотын Ба И зээлийн баруун үүдэнд "Ли Эрдэнэ-Билгийн эмнэлэг" нээн өвчитөн хүлээн авч үзэж байна.

design