Breaking News
Зурагт мэдээлэл
design
Үг үлдээх更多...
Name
Body
design
  • Шинэ мэдээ
  • Их уншигдсан
Та энд байна: Боловсрол - Сурган хүмүүжил
Хөххотын Монгол үндэстний хүүхдийн цэцэрлэг
Харсан: 5804 Огноо: 2010-8-2 Зохиогч:

Үүдний том тангим дахь Чингис хааны баримал хөрөг

      1982 онд байгуулагдсан Хотхотын Монгол үндэстний хүүхдийн цэцэрлэг бол Өвөр Монголын Өөртөө Засах Орон болон Хөххот хоёр зэрэглэлийн монгол, хятад хоёр хэлээр заан сургалт явуулдаг дотуур байртай хүүхдийн А зэрэглэлийн гол цэцэрлэг, өөртөө засах орны зэрэглэлийн хүүхдийн үлгэр жишээ цэцэрлэг юм.

Хөххотын Монгол үндэстний хүүхдийн цэцэрлэгийн том хаалга

      Уг хүүхдийн цэцэрлэгт 73 багш ажилтантай, үүнд Монгол үндэстний багш нар 90%-ийг эзэлж байна. Багш нарын эгнээнд их дээд сургуулийн үндсэн ангийг төгсгөсөн боловсролын төвшинтэй хүн 28, өндөр зэргийн тусгай мэргэжлийн боловсролын төвшинтэй багш 26, дунд зэргийн тусгай мэргэжлийн боловсролын төвшинтэй багш 11, үүнд багшийн сургууль төгссөн хүн нийт багш нарын 98%-ийг эзэлж, багш нарын боловсролын шаардлага хангасан хэмжээ нь 100%-д хүрчээ. Тэдний дотор, эрдмийн дээд цолтой багш 13, эрдмийн дунд зэргийн цолтой багш 36, эрдмийн анх зэргийн цолтой багш 15 байна. Цэцэрлэгт том, дунд, бага гэсэн 3 зэрэглэлийн 18 ангитай, үүнд монгол хэлний 8 анги байгаа бөгөөд Монгол үндэстний 700 хүүхэд суралцаж байна.

Зочин угтаж байгаа монгол хүүхдүүд

      Олон жилийн турш, Хөххотын Монгол үндэстний хүүхдийн цэцэрлэг нь Монгол үндэстний уламжлалт шилдэг соёл болон орчин үеийн боловсролын үзэл ойлголтыг уялдуулсан цэцэрлэгийн заан сургалтын систем бүрдүүлэх ажлыг хэлбэрэлтгүй хайн судалж, энэ чиглэлээр хүчи нчармайлт гарган ажиллаж, Монгол хүүхдийн бие сэтгэлийн зохицонгуй бүх талын хөгжлийг ахиулах явдлаар заан сургалтынхаа зорилт болгон, сургуулийн наснаас өмнөх 3 жилийн заан сургалтаар Монгол үндэстний хүүхдүүдэд үндэстний үг хэл, амьдралын заншил зэргийг эзэмшүүлж, үндэстний үг хэлээ цаашид гүнзгийрүүлэн суралцах, ирээдүйд өөрийгөө хөгжүүлэхэд нь маш сайн үндэс суурь тавьж өгсөн төдийгүй, эх хэлээ мэдэхгүй Монгол үндэстний хүүхдүүдэд бас үндэстний үг хэлээ дээдлэх, үндэстний үг хэлээ боломжийн дотор сайн эзэмшүүлэх талаар үлэмжхэн ажлууд хийж, зохих туршлага болон амжилтад хүрчээ.

Хүүхдүүд хувцасны загварын үзүүлэг хийж байгаа нь

      Монгол үндэстний хүүхдийн уг цэцэрлэгт сурч буй тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай болж, аав ээж бологсод цэцэрлэгийн байдлыг ойлгосныхоо дараа, хол ойр газраас гэсэнгүй хүүхдээ хүргэн ирж суралцуулж байна. Үүнд Бээжин, Шэньжэнь зэргийн газруудын Монгол үндэстний хүүхдүүд ч буй.

Хүүхэд сур харвааны загвар үзүүлж байгаа нь

      Хөххотын Монгол үндэстний хүүхдийн цэцэрлэгийн том хаалгаар харангуут, хүмүүст үндэстний соёлын онцлог ихтэй байгаа нь мэдрэгддэг юм. Уг хүүхдийн цэцэрлэг нь орчин ахуйг чимэглэхдээ үндэстний онцлог шинжтэй байхад ихээхэн анхаарсан юм. Цэцэрлэгийн хаалга нь морины эмээлийн хэлбэртэй, цэцэрлэгийн дотрохи зүлгэн дээр, монгол гэр барьсан байдаг. Цэцэрлэгийн дотрохи үндэстний уламжлалт соёлтой танилцах бүс нь Монгол үндэстний хөдөө нутгийн амьдралын орчин ахуй тухайлбал монгол гэр, гэр ахуйн тавилга, үхэр тэрэг, морины эдлэл, ба адуу, үхэр, тэмээ, ямаа, хонь зэргийн загварыг тавьж, хүүхдүүдийн Монгол үндэстний соёлыг ойлгох, Монгол үндэстний үг хэлийг суралцахад танин мэдхүйн орчин нөхцөл бүрдүүлэн өгсөн байна.

Хүүхдүүд тоглож байгаа нь

      Үүнээс гадна, Монгол үндэстний соёлын үзмэрийн өргөө гаргаж, хүүхдүүдэд багаас нь үндэстний шилдэг соёлыг ойлгуулж таниулж уламжлан сургаж байна.
      Хөххотын Монгол үндэстний хүүхдийн цэцэрлэг нь Монгол үндэстний уламжлалт ёс заншлыг ёс суртахууны боловсролын гол чухал агуулгаа болгож, хүүхдүүдийг тэдгээртэй таницуулахын зэрэгцээ бас Монгол үндэстний уламжлалт соёлыг мэдрүүлж эзэмшүүлж байна. Хүүхдүүдэд багаас нь эх орноо хайрлах, үндэстнээ хайрлах, гэр орноо хайрлах хүмүүжил хийж, биеийн тамир, бүжиг дуу зэрэг олон төрөл чиглэлээр сургалт явуулж байна. 

Хүүхдийн тоглоомын талбайн нэг өнцөг

      "Наадуулж тоглуулахын зэрэгцээ бас эрдэм мэдлэгт сургах" нь хүүхдийн боловсролын гол хэлбэр болдог учиртай. Наадам тоглоомыг сонирхдог нь хүүхдийн төрөлх авьяас болдог бөгөөд тэр нь мөн цэцэрлэгийн заан сургалтын гол хэлбэр болдог тул, Монгол үндэстний ардын уламжлалт тоглоомоор тоглуулах нь уг хүүхдийн цэцэрлэгийн заан сургалтын чухал нэгэн агуулга болж юм. Үүнд шагайн тоглоомыг хүүхдүүд маш их сонирхдог ба тэр нь бас бохирдуулалтгүй, орчин ахуйн хамгаалатад ашигтай, үнэ өртөг хямд байдаг зэрэг олон давуу талтай байдаг болохоор, онцлог тоглоомоор шилэгдэн сонгогдож, тооны сургалтын явцад, дараалуулан жагсаах, адилыг сонгох, төрөл хуваах, нэмэх хасах, логик сэтгэүйн болон тооцоолон бодох чадавхыг хөгжүүлэх, олон өнгийн шагайг өнгөөр нь ялган салгах, шатарын тоглоом тоглох, буга хоморгоны тоглоом тоглох, шагайн 4 талыг морь, тэмээ, ямаа, хонь хэмээн хувааж хэлний сургалт хийх, элдэв зураг дүрс эвлүлэх зэргээр хүүхдийн оюуныг нээгдүүлэх заан сургалтын ажилд асар их үүрэг гүйцэтгэж байна.

Хүүхдүүд шагайгаар тоглож байгаа нь

      Уг хүүхдийн цэцэрлэг нь Монгол үндэстний дуу бүжиг, хөгжим, цаасан хайчилбар, ардын аман үлгэр, хичээл сургалтын гэсэн туршилтын журмын заан сургалтын олон хэсэг байгуулан ажиллулж, хүүхдүүдийг олон талаар цаашид хүмүүжихэд нь анхны бат бэх үндэс суурийг тавтж өгч байна. 

Хүүхдүүд найрал дуу дуулж байгаа нь

      Хөххотын Монгол үндэстний хүүхдийн цэцэрлэг нь заан сургалт болон амьдралыг уялдуулж, хүүхдийн аав ээжийг заан сургалтын туршилтад оролцуулж, амьдралын жижиг сажиг зүйлүүдээс Монгол үндэстний соёл, амьдралыг хүүүхдүүдэд таниулж байгаа төдийгүй бас монголоор яруу найраг уянгалах, үлгэр хэлэх зэрэг уралдаан тэмцээнүүд зохиож, үндэстний үг хэл, урлаг соёлын хэлбэрээр үзэл бодоо илтгэхийг нь урамшуулж байна. Үүнээс гадна, хүүхдүүдийг зохион байгуулан, Монгол үндэстний ардын заншлын музей, "Бөрт чоно Хуа марал" монгол цайны газар зэргүүдтэй таницуулж, монгол идээ ундааны соёлын арга хэмжээг зохион явуулдаг байна. 

Хүүхдүүд багшийнхаа хамт бүжиг бүжиглэж байгаа нь

      Хүүхдүүдийн монгол хэлний төвшин харилцан адилгүй байдаг болохоор, тэднийг цэвэр монгол хэлээр хичээллэх анги болон монгол хэл нэмэж сургах анги гэж хоёр хэсэгт хуваан заан сургалт хийж байгаа бөгөөд орчин үеийн дэвшилт технологийн заан сургалтын төхөөрөмж, арга барилуудыг бүрэн ашиглаж байна. 

Хүүхдүүд эвлүүлдэг тоглоомоор тоглож байгаа нь

      Цэцэрлэгийн багш нарын монгол хэлний заан сургалтын төвшнийг дээшлүүлэхийн тулд, багш нарыг хэсэг бүлэгт хуваан Монгол улсад танилцан суралцуулахаар илгээж байгаагий нзэрэгцээ, бас Монгол улсын хүүхдийн заан сургалтын нэрт мэргэжилтнийг урьж, соёл, хэлний заан сургалтын талаар солилцоо, бэлтгэл сургалт хийлгэж байгаа бөгөөд сургуулийн наснаас өмнөх үеийн заан сургалтын салбарт хошуучилж яваа улсын дотоодын тэргүүний боловсролын байгууламжууд, цэцэрлэгүүдэд хүрч суралцан танилцаж, багш нарын мэдлэгийг нэмэгдүүлэн эрдэм оюуны цар хүрээг нь тэлэн өргөтгөсөн байна. 

Хүүхдүүд хоол идэж байгаа нь

      20 гаруй жилд Хөххотын Монгол үндэстний хүүхдийн цэцэрлэг нь Хөххотын олон бага сургуулиудад мэдлэг боловсрол сайтай 10 мянга гаруй сурагчийг хүмүүжүүлэн өгч, Хөх-хотын үндэстний суурь боловсролын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж, холбогдох удирдах байгууллага нэгжийн нааштай үнэлгээ, сайшаалыг хүлээсэн байна. 1987 онд Хөххотын Боловсролын Газраас "Хотын зэрэглэлийн соёлч боловсон нэгж", 1988 онд "Хотын зэрэглэлийн соёлч боловсон хүүхдийн цэцэрлэг", 1994 онд Хөххотын хүүхдийн заан сургалтын тэргүүний хамт олон, 1995 онд "Хүүхдийн хамгийн сайхан парк"-аар тус тус шалгаруулсан бөгөөд мөн онд бас Өвөр Монголын Өөртөө Засах Орны үндэстний боловсролын тэргүүний хамт олны яруу адлар хүртжээ. 1996 онд Хөххотын хотын зэрэглэлийн үлгэн жишээ хүүхдийн цэцэрлэг, 1999 онд Өвөр Монголын Өөртөө Засах Орны зэрэглэлийн үлгэр жишээ хүүхдийн цэцэрлэгээр тус шалгарч, 2000 онд өөртөө засах орны соёлч боловсон нэгжээр, 2001 онд Хөххотын Боловсролын Газраас сургуулийн хүрээний соёлын байгуулалт хийсэн шилдэг сургуулиар шагаруулжээ. 1995—2007 онд 12 жил дараалан Хөххотын болон Сайнхан дүүргийн "Тэргүүний нэгж" зэрэг олон алдар цол хүртсэн байна. 

Хүүхдүүд гулагдаг тоглоомоор тоглож байгаа нь

      Сүүлийн жилүүдэд, уг хүүхдийн цэцэрлэгийн 3 багш үндэсний зэрэглэлийн яруу алдрын шагнал хүртэж, 2009 онд хүүхдийн цэцэрлэгийн захирал Ү.Хайтан "5.1"-ний хөдөлмөрийн шагнал хүртэж, 2 багш нь өөртөө засах орны зэрэглэлийн шагнал хүртсэн бөгөөд 30 шахам багш нь өөртөө засах орон, Хөххот болон дүүргийн олон зэрэгэллийн заан сургалтын шалгаруулалт, уралдаан тэмцээнд шилдэг амжилттай оролцсон ба 10 гаруй багш нь хотын зэрэглэлийн "Шилдэг анги эрхлэгч", "Шилдэг заан сургагч" зэрэг цол хүртжээ. Хүүхдүүийн тоглосон бүжиг, холбоо зэрэг үндэстний онцлогтой тоглолтуудыг төв, орон нутгийн радио, телевиз зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өргөнөөр мэдээлж нэвтрүүлсэн байна. 
    
 

Ирэлт: mongol.cri.cn
Найруулагч: Хурцаа
Сэтгэгдэл ( 3 )
Нэр: *
Сэтгэгдэл: *
 
 
Баагий 2014-05-07 12:13:06
Үнэхээр гоё цэцэрлэг байна Монгол улсад ийм том цэцэрлэг барьж болдоггүй юм болов уу нутаг нэгтэндээ баяр хүргэе

Баагий 2014-05-07 12:13:02
Үнэхээр гоё цэцэрлэг байна Монгол улсад ийм том цэцэрлэг барьж болдоггүй юм болов уу нутаг нэгтэндээ баяр хүргэе

сайханаа 2013-05-17 14:38:29
гоё юмаа

Холбогдох мэдээлэл