Солонго сэтгүүлийн танилцуулга
Хятад Монгол хоёр улсын "Эвийн элч" — "Солонго" сэтгүүл
"Солонго" сэтгүүл бол БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн зааврын дагуу ӨМӨЗО-ны гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгээс эрхлэж байгаа улсын зэрэглэлийн гадаад харилцааны ерөнхийлсөн чанартай кирилл үсгийн сэтгүүл болох юм. Сэтгүүлийг БНХАУ-ын албан байгууллагуудад тараахаас гадна Монгол улс, ОХУ, АНУ, Япон, БНСУ болон Европын зарим орнуудад тарааж байна.
Гадаадад сурталчлах хэвлэл болсны хувьд "Солонго" сэтгүүл нь мэдээ мэдээлэл, чөлөөт цаг, үйлчилгээ зэрэг өргөн агуулгыг хамарсан юм. Сэтгүүл эрхэлсэн 19 жилийн турш БНХАУ-ын хөгжлийн байдал, ялангуяа ӨМӨЗО-ны хөгжлийг зөв оновчтой танилцуулсаар ирсэн билээ. БНХАУ-ын соёл түүх, цуут хүмүүс, зан заншил, ардын амьдрал, хоёр орны хамтын ажиллагааны амжилтыг шуурхай танилцуулснаар "Солонго" сэтгүүл нь Хятад Монгол хоёр орны эдийн засаг, соёлын харилцааны чухал гүүр болсон байна.
"Солонго" сэтгүүл бол ӨМӨЗО-ыг гадаадад танилцуулж байгаа цонх болох юм.